Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг анх удаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-18 11:48:21

Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, барилга байгууламжийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна.

2016 оны 11 сарын 01-ны өдрийн 10 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд болох юм. Булган аймгийн Бугат сумын 1-р багт байрлах 2 га эзэмшлийн газар, 173 м2 үйлдвэрийн зориулалттай барилгын хамт, мөн Булган аймгийн Бугат сумын 3-р багт байрлах 0,2 га эзэмшлийн газар, 260 м2 зочид буудал, зоогийн газрын зориулалттай барилгын хамт дуудлага худалдаанд оруулна. Оролцогчдыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14.00-17.00 цагийн хооронд Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бүртгэж дэнчинг хүлээн авна. Мөн www.bulganshga.gov.mn цахим хаягаар бүртгэх юм байна.

                                                                                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ