Жолооч нар болоод малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-18 10:32:49

Булган аймгийн Онцгой байдлын газар, УЦУОШГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа.

Учир нь урд шөнө Булган аймгийн төв болон хойд хэсгээр 0,3-3,0 мм цас орж, өнөө өглөөний хэмжилтээр Бугат Орхон сумдад 4 см, Булган, Тэшиг, Баян-Агтад 3 см, Хангал, Сайхан, Сэлэнгэ зэрэг бусад сумдад 2 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтжээ. Одоогоор салхи 8-10м/с, зарим газраараа 11-14 м/с хүрч цасан шуурга шуурч байгаа тул хол замд гарах, малчин иргэд малыхаа араас явж төөрөх, осгож бэртэж, гэмтэх зэрэг асуудал гарахаас сэрэмжлүүлж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, жолооч нар холын замд түлшээ базаах, халтиргаа гулгаанаас болгоомжилж сонор сэрэмжтэй явахыг анхаарууллаа.

                                            П.Батням

Холбоотой мэдээ