Ургац хураалт 11 сар гэхэд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-17 19:25:26

Булган аймгийн ургац хураалтын ажил 11 сар эхлэхэд дуусах төлөвтэй байна.

Одоогийн байдлаар хураах ёстой ургацын 86 хувийг хураажээ. 46347 тн буудай, 499 тн хоёрдогч үр тариа, 4699 тн төмс, 1768 тн хүнсний ногоо, 295 тн тэжээлийн ургамал, 767 тн тосны ургамал, 48 тн жимс жимсгэнэ хураагаад байна. Өнгөрсөн оны хураасан ургацаас 10 орчим хувийн илүү ургац хураах төлөвтэй байгааг аймгийн ХХАА-н газрын мэргэжилтэн мэдээллээ.

                                                                                                                                 П.Батням 

Холбоотой мэдээ