Дэлхийн банкны төсөл Булган аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-17 16:50:37

Дэлхийн банкны төслөөр Булган аймгийн өндөр хүчдэл, 04-ийн шугамуудыг солихоор боллоо.

Аянга цахилгаантай бороо орох, цасан шуурга, мөндөр зэрэг байгалийн ноцтой үзэгдэл болох төдийд тог тасарч, хүндрэл чирэгдэл учруулдаг. 2010 оноос хойш энэ төслийг санхүүжүүлэх гарц боломжийг хайсаар Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны тусламж дэмжлэгийн хүчинд Дэлхийн банкны энэхүү төсөлд Булган аймаг хамрагдаж чадлаа. Өнөөдөр энэ төсөл дээр ажиллах багийн хамт олон Булган аймагт ирж байна.

Нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн ажил 3 жилийн турш хийгдэх төлөвтэй байна.  Энэ төсөл хэрэгжсэнээр цахилгаан тасрах хүндрэл гарахгүй, цахилгааны хэмнэлт хийгдэж, бүх айлын тоолуур цахимжих зэрэг олон давуу талтай юм. Аймгуудаас анх удаа Булган аймаг энэ төрлийн төслийн ажлыг хэрэгжүүлэхээр болж байна.

                                                       П.Батням

Холбоотой мэдээ