СЭЛЭНГЭ: Гурван мэргидийн өлгий нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-15 13:18:25

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гурван мэргидийн өлгий Сэлэнгэ аймаг нь Хулан хатны төрсөн нутаг юм.


Аялагч жуулчдын үзэх дуртай үзэсгэлэнт газар болох Сайханы хөтөл дээрх ширээний зууван тавцан мэт том хадыг өнөөгийн Монголын газрын зурагтай төстэй байдлаар зассан байна.

 

Түүний дээр Чингис хаан, Хулан хатан нарын хөргийг сийлж дэргэд нь кирилл үсгээр “Энэ дэлхийн мянганы суут хүн Эзэн дээд Чингис хаан энэ дагшин амгалан нутгаас Хулан хатнаа залсан билээ” хэмээн бичсэн байдаг.

 


“Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр 13 дугаар зууны үед Монголын өнөөгийн хойд хилийн төв хэсэг болох Сэлэнгэ аймгийн нутгаар Хори түмид, Баргажин будгажин, Хэрэмчин, Жүрхэн, Чонос зэрэг гуч гаруй хүчирхэг аймгууд нутаглаж байсны нэг нь Мэргид аймаг байв.


Тус аймгийг түүхэнд “Гурван мэргид” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Гурван мэргид хэмээхийн учир нь Удуйд мэргид, Увас мэргид, Хаад мэргид хэмээх гурван овгоос бүтсэн Монгол аймгийн нэгэн холбоо байсан бөгөөд Увас мэргидийн тэргүүн нь Дайр-Усун, Удуйд мэргидийн тэргүүн Тогта бэхи, Хаад мэргидийн тэргүүн нь Хаатай Дармала ажгуу.

 

Чингис хаан 1189-1206 онд дээрх аймгуудыг нэгтгэн Их Монгол улсын харьяат болгоход Увас мэргидийн тэргүүн Дайр-Усун Чингис хаантай байлдах санаагүй хэмээн өөрийн охин Хуланг хатан болгон өгч Их Монгол Улсад дагаар оржээ.

 

Холбоотой мэдээ