СЭЛЭНГЭ: Аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 90
жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч
У.Хүрэлсүхийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.
Аймгийн Онцгой байдлын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн
үйлчилгээг шуурхай хүргэх зорилтын хүрээнд олон улсын ISO 9001:2015, ISO
45001:2018 стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ нь
аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд анхдагч болж
буйгаараа онцлог юм.
Аймгийн
Онцгой байдлын газрын алба хаагчид
сүүлийн 20 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл,
ослын нийт 698 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
Аврагч баатрууд
гамшгийн аюулаас 518 хүний хүний амь, иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын 10.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Түүнчлэн албанд ашиглаж байгаа автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэлтийг 25 хувиар, ой, хээрийн түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийг 30 хувиар, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэглэлийг 75 хувиар тус тус нэмэгдүүлсэн амжилтаар 90 жилийн ойгоо угтжээ.