ХОВД: Музейд угсаатны хувцас, гоёл чимэглэлтэй холбоотой 500 гаруй үзмэр бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд 3000 гаруй үзмэр бий. Үүний дотор өв соёл, угсаатны онцлог, хувцас, гоёл чимэглэлтэй холбоотой 500 гаруй үзмэр байна.
Үүний нэг бол үсний мөнгөн зүүлт (даруулга).
Энэ нь саран хэлбэртэй. Нэг ширхэг дугуй дунд зэргийн шүртэй. Захаараа долоон ширхэг хиймэл ногоон шигтгээ, мөн долоон ширхэг хиймэл улаан шигтгээтэй. Бас дотроо хоёр ширхэг оюу шигтгээтэй, ард талдаа мөнгөн сүлбүүр хатгуур тогтоосон байна.
Жин нь 33 гр бол урт нь 5.5 см, өргөн нь 3.5 см юм. Мөн үсний мөнгөн зүүлтэд улаан шүр нэг, оюу хоёр, ногоон шигтгээ нэг, улаан шигтгээ нэг ширхэг оржээ.
Үүнийг Мөст сумын иргэн, уран дархан Н.Гомбо гар аргаар урласан байна.
Монголчуудын эрт үеэс хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэлийн нэг чухал хэсэг нь үсний гоёл юм.