УИХ-ын гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумын иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас гарсан хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж тэдний санаа бодлыг сонсож байа.
Дарханчууд өндөр настны тэтгэвэр тэтгэмж, оюутны сургалтын зээл, хүүхдийн мөнгө, 5-8 хувьтай ипотекийн зээл, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг асуудлуудыг тодруулж тайлбар авч байсан юм.
100 гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүдийн иргэдтэй хийх уулзалт, тойрогтоо ажиллах хөтөлбөр энэ сарын 16-нд дуусах бөгөөд 17-ны өдөр тохиож буй Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг нийт Дарханчуудын хамт тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Н.Туяа