ХӨВСГӨЛ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан “Ногоон төгөл”-ийг тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-10 13:41:46

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсэгт “Ногоон төгөл” байгуулан тохижуулж байна. 


Хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг гэрлээ асаан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийг уриалав.


Мөн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан ганжуур, данжуур хурлаа.

 


Тус аймагт 2500 гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн тоо баримт байдаг. Хэлмэгдсэн иргэдэд 800 гаруй сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.


Харин 2019 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төрсөн болон ар гэр, үрчилж авсан хүүхдэд нөхөх олговор олгоно гэсэн хуулийн дагуу 59 иргэнд шүүхийн шийдвэр гарч 52 иргэн 2 тэрбум 882 сая 500 мянган төгрөгийн нөхөх олговор авсан байна.

 

Холбоотой мэдээ