Нефертити хатны цээж баримлыг буцаан өгөхийг Германаас шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР, 2024 оны есдүгээр сарын 9 /DW/. Берлин
хотын Neues музейд хадгалагдаж буй Египетийн хатан Нефертитигийн цээж баримлыг буцааж өгөхийг
Герман улсаас шаардсан өргөх бичгийг Египетийн
Эртний олдворын асуудал эрхэлсэн сайд
асан Захи Хавасс өргөн барьжээ.
МЭӨ 1345 онд урласан гэгдэх шохойн чулуун баримлыг Германы
археологийн баг 1912 онд олж, жилийн дараа Европ руу илгээсэн байна. Уг цээж баримал Нефертитигийн нөхөр
Фараон Ахенатены үед богино хугацаанд
оршин тогтнож байсан нийслэл Амарна хотын тууриас олджээ. Ахенатен МЭӨ 1335 онд
таалал төгссөний дараа уг хот эзэнгүй болжээ. Амарна хот Нил мөрний зүүн эрэгт, Минья мужид оршиж байв..
100 гаруй жилийн өмнө Египетээс хууль бусаар авч явсан уг баримлыг буцааж өгөхийг сайд асан хүссэн байна. “Египет улс Нефертитигийн баримлыг буцааж
өгөхийг хүсэж байгааг бид
өнөөдөр зарлаж байна. Цээж
баримлыг эргүүлэн авчрахыг хүсэж байгаагаа илэрхийлэн hawasszahi.com
хэмээх миний цахим хуудас руу орж, гарын үсгээ зурахыг та бүхнээс хүсэж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Египетээс хууль ёсны дагуу гаргасан олдворуудыг буцааж өгөхийг
уриалаагүй гэдгээ онцолсон байна. Түүний санаачилсан кампанит ажил нь Нефертити, Розетта чулуу, Дендерийн зурхай зэрэг “гол гурван объектыг” буцаан авчрахад чиглэж байгаа ажээ.
Германы тал
цээж баримлын талаар юу гэж
мэдэгддэг вэ?
Берлинд хадгалагдаж буй Нефертитигийн баримлыг олохын тулд малтлага хийх эрхийг Египетийн талаас Германд олгосон гэж Германы тал мэдэгдсээр иржээ. Германы урлагийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, Германы хөвөн, нэхмэлийн үйлдвэрийн магнат, урлагийг ивээн тэтгэгч Жеймс Саймоны санхүүжүүлсэн малтлагын явцад олдсон 10 мянга орчим олдворыг хоёр тал 50:50 хувиар хуваасан байна.
Египетийн засгийн газар олдворуудын талыг нь авсан бол цээж баримлыг багтаасан нөгөө хэсгийг нь Германд аваачжээ. Улмаар хэдэн жилийн дараа Neues музейд дэлгэн тавьсан уг баримал нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг гол үзмэр болжээ. Удалгүй Их Британийн хяналтад байсан Египет болон Германы хооронд уг баримлыг эзэмшихтэй холбоотой маргаан дэгдсэн байна. Дэлхийн II дайны үед баримлыг нууж байсан бөгөөд дайны төгсгөлд Баруун Берлин дэх Египетийн музейд шилжүүлж, 2009 онд Neues музейд буцаан авчирчээ.
Египетийн тал баримлыг буцааж өгөхийг олон арван жилийн турш удаа дараа шаардсаар ирсэн бөгөөд малтлагыг удирдаж байсан Германы египет судлаач Людвиг Борхардыг уг олдворыг хууль бусаар хил давуулсан гэж буруутгаж ирсэн байна. Ройтерс агентлаг өргөх бичгийн талаар Берлиний Neues музейгээс тодруулахад хариу өгөөгүй байна. Энэ оны дөрөвдүгээр сард цээж баримлыг Neues музейд дэлгэн үзүүлж эхэлсний 100 жилийн ой тохиожээ.