ДУНДГОВЬ: Наран багийн нутагт гүн өрмийн худаг гаргаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн нутагт гүн өрмийн худаг гаргаж, бэлчээрийн усан хангамжийг сайжрууллаа. Худгаас 6 малчин өрхийн 8000 гаруй мал уух боломжтой юм.
Худаг гаргах ажлыг тус
сумын 2024 оны малын тоо, толгойн албан татварын хөрөнгөөр гүйцэтгэжээ.
XVII-XX зууны үед Наран багийн нутагт Ганжуурын
хийд гэж байсан бөгөөд тус хийдийн лам нарын уудаг амны устай худаг байж
байгаад дарагдсан гэдэг. Ус элбэгтэй энэхүү худгийн дэргэд гүн өрмийн цооног
гарган уг бэлчээрийг ийнхүү усжуулсан байна.
Сайнцагаан сум бол төв,
хөдөө хосолсон аймгийн төвийн сум гэдгээрээ онцлог. Статистикийн хэлтсийн
гаргасан судалгаагаар 2023 оны жилийн эцэст тус сумын хөдөөгийн 4 багт 912
малчин өрхийн 376,2 мянган толгой мал тоолуулсан ба хавар 3675 мал хорогдож,
103012 төл бойжуулжээ.