“Deadpool & Wolverine” киноны орлого тэрбум ам.доллароос давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны наймдугаар сарын 12 /AFP/. “Дисней” болон “Марвел” студийн хамтран бүтээсэн “Deadpool & Wolverine” уран сайхны кино нээлтээ хийснээс хойших гурав дахь долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 54.2 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Үүний зэрэгцээ Канад-Америк гаралтай жүжигчин Райан Рейнольдс, Австралийн
жүжигчин Хью Жекман нар гол дүрийг нь бүтээсэн энэхүү киноны кассын орлого нэр тэрбум долларын босгыг давсан
байна. Тодруулбал, Хойд Америкаас 494.3 сая доллар, олон улсын зах зээлээс 535
сая долларын орлого олжээ.
“Холливуд Репортер” сэтгүүлд бичсэнээр, үүнээс
өмнө “R-rated” кинонуудаас цорын
ганц кино л нэг тэрбум долларын амжилт үзүүлээд
байсан нь 2019 онд дэлгэцнээ гарсан триллер жанрын “Жокер” уран сайхны кино ажээ.
“R-rated” гэдэг нь 17-гоос доош насны хүүхдүүд асран
хамгаалагчийн хамтаар үзэх ёстой кино юм.
Түүнчлэн
өнгөрсөн долоо хоногт “Сони” компанийн бүтээл, романтик жанрын “It Ends With Us” кино нээлтээ хийж, баасан гаргаас ням гаргийн хооронд
50 сая долларын орлого олсон нь киноны төрөл жанрынхаа хувьд хамгийн өндөр
амжилтуудын нэг болжээ. Ингэснээр кинотеатруудаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрдөг наймдугаар
сард анх удаа хоёр кино амралтын өдрүүдээр 50 саяас дээш долларын орлого оллоо гэж Variety сэтгүүлд бичсэн байна.
Бокс-оффисын
жагсаалтын гуравдугаарт триллер жанрын “Twisters” 15 сая долларын орлогоор бичигджээ. Түүний араас
“Borderlands” 8.8 сая долларын орлогоор дөрөвдүгээрт жагссан бол “Despicable Me 4” хүүхэлдэйн кино /8 сая доллар/ тавдугаарт орсон байна. Жагсаалтын эхний 10-т “Trap”, “Inside Out 2”, “Harold and the Purple Crayon”, “Cuckoo”, “Longlegs” кинонууд бичигджээ.