ДУНДГОВЬ: 98,8 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-09 10:18:16
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ жил Дундговь аймгийн хэмжээнд 15 аж ахуйн нэгж байгууллага, 6 хоршоо, 176 иргэн 98,8 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тарьжээ.


Тодруулбал, 34.8 га талбайд тэжээлийн ургамал, 6,4 га талбайд жимс, жимсгэнэ, 25 га талбайд төмс, 25,7 га талбайд хүнсний ногоо тарьсан байна.


Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 2023 онд тус аймгийн хэмжээнд 74,1 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тарьж, 63,26 га-гаас 422,76 тн ургац хураан авч байсан бол энэ жил тарьсан талбайн хэмжээ 24,7 га-гаар нэмэгдсэн байна.  



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр, “Дундговио ногооруулъя” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд тус аймаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бүхий жимс, жимсгэнийн мод тариалах, нарийн ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих бодлого барьж буй.


Тиймээс аймгийн ЗДТГ-аас “Монгол алтайн алтан алим” ХХК-тай хамтран 2023 онд иргэдэд алим тарих арга зүйн сургалт зохион байгуулж, алимын суулгацаа хямдралтай үнээр өгснөөр өнгөрсөн жил 100 гаруй өрх хашаандаа 579 алимны мод тарьж, 5 га талбайгаас 4,54 тн жимс, жимсгэнэ хураан авсан бол энэ жил 1,4 га талбайд нэмж тарьсан байна. 





Холбоотой мэдээ