ГОВЬ-АЛТАЙ: “Нөхөрлөл хөгжил-2024” бага наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-08-08 14:45:16

Говь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Нөхөрлөл байгуулж, нутаг усандаа эзэн болъё” уриан дор Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Дорнод, Хэнтий аймгийн 28 сумын байгаль хамгаалах нөхөрлөлийн төлөөллийг оролцуулсан “Нөхөрлөл хөгжил - 2024" бага наадмыг 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.


Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй тул бэлчээр, нутаг усаа хамгаалах үйлсэд төрийн байгууллагын хараа хяналт хүрэлцдэггүй. Тиймээс нутгийн иргэдийг түшиглэсэн байгаль хамгааллын нөхөрлөл байгуулах, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоо, манлайллыг дэмжихэд тус наадмын гол зорилго оршиж байна.



Төрийн тахилгат Сутай хайрхан уулын өвөрт орших Тонхил суманд зохион байгуулж буй энэхүү наадмыг "Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал" /TNC/ олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа ба төрийн болон төрийн бус байгууллага, нөхөрлөлийн 450 гаруй төлөөлөл оролцож байгааг Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ