“Дорнод” сонины сэтгүүлч “Тогтвортой хөгжил”-ийн сургагч багш боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 16:21:25

“Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын сургагч багшаар улсын хэмжээнд 11 сэтгүүлч бэлджээ.

Дорнод аймгаас “Дорнод” сонины сэтгүүлч Д.Дэлгэрмаа тусгай хөтөлбөр, үе шаттай сургалтад хамрагдаж, шалгалт өгснөөр сургагч багшийн болзол хангажээ. Байгаль орчинд ээлтэй чиг хандлага, амьдралын зөв маягийг олон нийтэд таниулахад сэтгүүлчид “холбогч гүүр” болж, хийсэн бүтээл, мэдээ нэвтрүүлгээрээ энэ чиг хандлагыг сурталчлах чухал үүрэгтэй учраас хэвлэл мэдээллийнхэнд онцгой анхаарал хандуулж буйгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийнхөн хэлж байна.

БСШУЯ, БОНХЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг, Уписала их сургууль, Боловсролын ОУ-ын хамтын ажиллагааны хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат 2015-2017 онд хэрэгжсэнээр Монгол Улсын ЕБС-ийн сургалтын системд нэвтрүүлж, Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг нутагшуулах таатай орчныг бүрдүүлэх юм.

Дээрх төсөл сурагчид, багш нар, эцэг эхчүүд, олон нийт, их дээд сургуулиуд, төр болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил гээд нийгмийн бүхий л салбар давхаргыг хамарна.

Б.Туяа

Холбоотой мэдээ