Политехникийн коллеж “Чадамжийн төв”-тэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 10:21:36

Дорнод аймаг дахь Политехникийн коллежид сонгогдсон мэргэжлийн чиглэлээрх “Чадамжийн төв” нээлтээ хийж, үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны хамгааллын чиглэлээр ажиллахаар болов.

Тус төвийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, “Оюутолгой” ХХК, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулсан байна. Мэргэжлийн боловсролыг олон улсын жишигт хүргэх зорилгоор Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежуудыг түшиглэн тодорхой мэргэжлээр “Чадамжийн төв” байгуулж байгаа нь энэ юм.

“Чадамжийн төв” ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн зөвлөл байгуулах, Герман улсад мэргэжил дээшлүүлсэн багш нар туршлагаасаа хуваалцах зэрэг арга хэмжээ энэ үеэр боллоо.  

Дээр дурдсан чиглэлийн ажлыг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, “Оюутолгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2019 он хүртэл хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

Б.Туяа

Холбоотой мэдээ