АНУ-д "Мэтью" хар салхины улмаас 10 хүн амь эрсэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-09 13:20:22

ВАШИНГТОН. /VOA/. Маш хүчтэй “Мэтью” хар салхи АНУ-д арван хүний аминд хүрээд байна. Одоо энэ хар салхи тус улсын зүүн өмнөд эрэг дагуу урагшилж байна.

“Мэтью” хар салхины улмаас Умард Каролина болон Жоржиа муж улсуудад тус бүр гурван хүн, Флорида муж улсад дөрвөн хүн амь эрсэджээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ-ыг ийм хүчтэй хар салхи дайраагүй байна.

Хар салхины улмаас хэдэн мянган хүн орон гэрээ орхин явахад хүрч, нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Өмнөд Каролина муж улсын түүхэн хот болох Чарлестон хот үерт автжээ

“Мэтью” хар салхи энэ долоо хоногийн эхээр Гаити улсыг дайран өнгөрсний улмаас тус улсад бараг 900 хүн амь эрсэдсэн бол Доминикан улсад дөрвөн хүн амиа алдсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ