Худалдааны салбарын ойд зориулж “Хүндэт медаль” гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-09 00:05:58

Монгол улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой болж байна. Өвөрхангай аймгийн худалдаа, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн төлөөлөл ойн баяраа 10 сарын 7-ны өдөр тэмдэглэж, түүхэн замналаа сэргээн дурслаа.

Худалдааны салбарын 95 жилийн ойд зориулж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Хүндэт медаль”-ийг бий болгосон бөгөөд баярын хурлаар 250 гаруй хүн энэхүү медалийг гардан авчээ.

1921 онд Ардын хувьсгал ялсаны дараа, 1923 онд Монгол Зөвлөлтийн Засгийн газрууд худалдааны анхны хэлэлцээрийг хийж, хамтын хоршооллын худалдааг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр худалдааны сүлжээ бий болсон байна. Худалдааны салбар 95 жилийн турш хөгжлийн урт замыг туулж, ард иргэдэд аюулгүй, баталгаат бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ.

Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийн байгууллага нь 25 ангитай, Арвайхээр, Хархорин, Хужирт сумдад худалдаа бэлтгэлийн тресттэй, 1500 гаруй ажилчидтай, аймгийн ард иргэдийн идэж уух, өмсөж зүүхийг хангадаг томоохон салбар байсан гэдгийг ахмад худалдаачид хэлж байв.

1982 оны 10 сарын 4-ний өдөр анхны ашгийн худалдаа буюу зах байгуулагдсанаар худалдааны салбар өнөө үед эдийн засгийн салбар нэртэй болж, аймгийн хэмжээнд 2000 гаруй хүн энэ салбарт хүчин зүтгэж байна.

 

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ