ӨВӨРХАНГАЙ: Энэ жил 42.800 га ойн хөнөөлт шавжийг устгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2024 оны зургадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Хужирт, Хархорин
сумаас эхэллээ.
Энэ жил улсын болон орон нутгийн төсвөөр 42.800 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийнэ. Үүнээс “Рио Тинто” ХХК-ийн санхүүжилттэй “Эрүүл ой” төслийн хүрээнд аймгийн 28 мянган га талбайн ойн хортон шавжийг авиа химийн аргаар устгах бөгөөд одоогоор 4 мянга орчим га талбайд устгал хийгээд байна.
Мөн
үүргийн
шүршигч аргаар 7 мянган га
ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэхээр “New green forest” ХХК шалгарчээ.
Бат-Өлзий сумын байгаль орчныг
хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 7800 га ойд хөнөөлт шавжтай
тэмцэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж,
байгууллагын сонгон
шалгаруулалтыг зарлаад
байна.