ТӨВ: Уул уурхайн зориулалтаар хөндсөн 2500 гаруй га талбайг нөхөн сэргээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-11 16:57:06

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2021-2023 онд уул уурхайн зориулалтаар хөндсөн 1582 га талбайд техникийн, 721.7 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ.

 

Тухайлбал, нийт хөндсөн талбайн 69.4 хувьд техникийн, 36.9 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

 

Эвдрэлд орсон газруудыг нөхөн сэргээх ажлыг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөөнд тусгаж, 2023 оны байдлаар өссөн дүнгээр 344.3 га талбайг нөхөн сэргээжээ.

 

Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгон, хяналт шалгалт хийж, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгохоор холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн байна.

 

Ингэснээр 2021-2023 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг Засаг даргын захирамжаар цуцлаад байна.


Холбоотой мэдээ