Тарагт сумынхан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 17:11:55

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ЗДТГ-аас "Намрын ногоон өдрүүд-2016" үзэсгэлэн худалдааг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Үзэсгэлэнд 13 иргэн төмс, хүнсний ногоо, буриад гутал, сийлбэртэй модон эдлэл, арьс, сур, суран эдлэл, оёмол бүтээгдэхүүн гэх мэт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож 2.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж жилээс жилд сайжирч, борлуулалт нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байсан бөгөөд 3 номинацийн эздийг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.

Тодруулбал “Шилдэг бүтээгдэхүүн” номинацид Ж.Баттогтох буриад гутлаар, “Онцлог бүтээгдэхүүн” номинацид Ж.Юмчиндорж оёмол бүтээгдэхүүнээр, “Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр Г.Долгоржав хүнсний ногоогоор тус тус шалгарчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ