ДОРНОГОВЬ: Ноолуур 100-115 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-04 10:45:24

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ноолуур 100-115 мянган төгрөгийн үнэтэй байна.


Өнгөрсөн онд Дорноговь аймаг 900 гаруй мянган толгой ямаа тоолуулжээ. Жилд 30 гаруй тонн ноолуур бэлтгэдэг хэдий ч өнгөрсөн оны зудаар мал их хорогдож, ноолуурын хэмжээ багассан хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Малчдын хувьд хаврын улирлын гол ажлын нэг нь ямаа самнах ажил юм. Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас ямаа самнадаг бригад говийн хүн бүл цөөтэй айлуудын нэг ямааг 8-10 мянган төгрөгөөр самнажээ.

Холбоотой мэдээ