СЭЛЭНГЭ: Эрүүл, аюулгүй, органик бүтээгдэхүүний брэнд дэлгүүрээ нийслэл хотноо нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-28 15:18:15

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Бумбат таван богд" хоршоо Улаанбаатар хотноо "Мон-агро" брэндийн дэлгүүрээ нээлээ.

 

Жавхлант сумын "Бумбат таван богд" хоршоо 2012 онд байгуулагдсан байна.

 

Эдүгээ тус хоршоо 330 малчныг эгнээндээ нэгтгэн мал мах, түүхий эд бэлтгэл, сүү цагаан идээ, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Тус хоршоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах нэрийн барааны дэлгүүрээ Улаанбаатар хотод ийнхүү нээгээд байна.

 

Тус дэлгүүрээр дамжин "Бумбат таван богд" хоршооны малчдын үйлдвэрлэсэн экологийн цэвэр, эрүүл, органик бүтээгдэхүүн хямд үнээр Улаанбаатарын хэрэглэгчдийн гарт очиж буйгаараа онцлогтой юм.

 

Холбоотой мэдээ