“Apple”, “Google” болон “Coca-Cola” дэлхийн шилдэг брэндүүдийг тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-06 14:28:10

НЬЮ-ЙОРК. /VOA/. Энэ оны хамгийн үнэ цэнэтэй 100 брэндийн жагсаалтыг “Apple”, “Google”, “Coca-Cola” компаниуд тэргүүлсэн бол технологи, автомашины брэндүүд жагсаалтад давамгайлсан байна.

“Microsoft”, “Toyota Motor”, “IBM”, “Samsung Electronics”, “Amazon”, “Mercedes-Benz”, “General Electric” зэрэг компаниуд “Interbrand” компаниас гаргасан “Дэлхийн шилдэг брэнд-2016” жагсаалтын эхний 10-т багтжээ.

Харин “Facebook”, “Amazon”, “Lego” зэрэг компаниуд үнэ цэнэ нь эрчимтэй өсч байгаа компаниудын тоонд орсон байна.

Жил бүр гардаг уг жагсаалтад орсон 100 компанийн 29 нь технологийн болон автомашин үйлдвэрлэгч компаниуд байна. Энэ тайланд брэндүүдийг санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авагчдад нөлөөлөх байдал, борлуулалт, бүтээгдэхүүний үнэ зэргээр нь харьцуулан жагсаадаг аж.

Энэ онд “Apple” брэндийн үнэ цэнэ өнгөрсөн оныхоос 5 хувиар өсч, 178 тэрбум долларт хүрсэн бол “Google” брэндийнх өнгөрсөн оныхоос 11 хувиар өсч, 133 тэрбум доллар болсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ