ЕЭЗХ болон БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээ эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-10-05 15:10:24

МОСКВА. /TASS/. Евразийн эдийн засгийн холбоо /ЕЭЗХ/ болон БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээний эхний үе шат энэ сарын дундуур Москва хотодл болно гэж Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн даргад ойр эх сурвалж мэдэгдэв.

“ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар 11 дүгээр сарын 7-8-нд Санкт-Петербург хотод уулзаж, Евразийн эдийн засгийн томоохон түншлэл байгуулах хэлэлцээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. ЕЭЗХ-ны орнууд, Энэтхэг, БНХАУ, Пакистан болон бусад орнуудыг хамарсан илүү өргөн түншлэлийг бий болгох талаар гэрээ байгуулах нь хэлэлцэх гол сэдэв юм” гэж Оросын засгийн газрын орлогч дарга Игорь Шувалов өмнө нь мэдэгдэж байсан билээ.

ОХУ болон БНХАУ, ЕЭЗХ болон БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах  тухай хоёр талын хэлэлцээр нь ийм төрлийн хэлэлцээрийн эхлэл болж магадгүй бөгөөд хэлэлцээрийг хоёр жилд багтаан байгуулах боломжтой гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ