СЭЛЭНГЭ: Багш Б.Нямлхагва 3 дахь шатны олимпиадад оролцох эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-22 13:12:08

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол хэл бичгийн 53 дахь удаагийн улсын олимпиадын бага боловсролын багш нарын 2-ын даваа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургууль дээр өнгөрсөн бямба гарагт боллоо.

 

Анх удаа цахимаар зохион байгуулсан энэ олимпиадад нийт 33 багш оролцсон байна.

 

Олимпиадаас Мандал сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Б.Нямлхагва тэргүүн байр эзэлж, 3 дахь шатанд оролцох эрхтэй болжээ.

 

Мөн удаах байруудад Сант сумын ЕБС-ийн багш А.Ганбаяр, Мандал сумын 5 дугаар сургуулийн багш М.Долгорсүрэн нар шалгарчээ.


Олимпиадын тусгай байрыг Ерөө сумын ЕБС-ийн багш Б.Эрдэнэцацрал, Сайхан сумын 1-р сургуулийн багш Э.Тайвантуяа нар эзэлжээ.

 

Холбоотой мэдээ