СЭЛЭНГЭ: Төл бойжилт 96.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-18 11:00:58

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар 220411 толгой эх мал төллөж, төл бойжилт 96.2 хувьтай байна.

 

Аймгийн хэмжээнд 220445 толгой төл хүлээн авсан бөгөөд нийт төллөх малын 32.6 хувь нь төллөжээ. Нийт төллөх малаас 39 ингэ, гүү 2181, үнээ 13226, хонь 131535, ямаа 73431 толгой мал төллөсөн байна.


Төл малаас унага 120, тугал 294, хурга 4386, ишиг 3666 хорогджээ.


2023 оны жилийн эцэст 1 769 402 толгой мал тоолуулснаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын улмаас нийт малын 2.1 хувь буюу 38911 толгой том мал зүй бусаар хорогдсон байна. 

Холбоотой мэдээ