ӨНӨӨДӨР: “Уул уурхайн байгаль орчны засаглалыг сайжруулах” төслийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12
/МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 12-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.
Монголын багш нарын VIII их хурал үргэлжилнэ.
09.00 цагт: “Кемпински” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбарын байгаль орчны
засаглалыг сайжруулах” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 9972-4869.
10.00 цагт: МҮХАҮТ-д “ТОП-100” ААН
оролцсон “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр
нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас 9119-7636.
10.00 цагт: “Туушин” зочид
буудалд Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлын хангахад
улстөрийн намуудын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” уулзалтыг
нам тус бүрээр зохион байгуулж байна. Утас: 9988-5696.
12.00 цагт: МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болно. Утас:9458-2204.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.30 цагт: “Чингисийн монгол төр”
мэргэжлийн холбооноос Монгол Улсын 3.5 сая иргэний мөнхийн эрх ашиг” сэдвээр
мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Үндэсний төв номын санд:
МЗЭ-ийн нэрэмжил шагналт, “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү
агсны 80 жилийн ойн бүтээлийн чуулган, номын нээлт болно.
12.00 цагт: “Татварын хөгжил- дэвшил” ТТБ-аас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль зөрчин боловсруулж өргөн мэдүүлсэн талаар танилцуулна.