Аризонад хагас дамжуулагчийн үйлдвэр барихад 6.6 тэрбум доллар олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-04-09 10:44:24

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /NHK/. Аризона муж улсад хагас дамжуулагчийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрүүдийг барихад нь зориулж Тайванийн TSMC компанид 6.6 тэрбум доллар олгоно гэдгээ АНУ-ын тал мэдэгджээ.


Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компанитай гэрээ байгуулснаа Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа даваа гарагт зарлалаа.


TSMC компани Аризонад үйлдвэр барихдаа дээрх хэмжээний татаасыг авснаар дэлхий дээрх хамгийн дэвшилтэт 2 нанометрийн чипийг үйлдвэрлэж эхлэх юм. Мөн 2 нанометрийн чип болон илүү дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд гурав дахь үйлдвэрийг барихаар төлөвлөж байна.


Аризонагийн төсөлд TSMC нийт 65 тэрбум долларын хөрөнгө оруулах ажээ. 

Холбоотой мэдээ