“Нэг баг-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 11:25:14

Төв аймгийн Зуунмод суманд Монгол Улсын Засгийн газрын 138-р тогтоолын дагуу хэрэгжиж  буй “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан “Нэг баг-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Зуунмод сумын зургаан багийн дунд зохион байгууллаа.

Тус үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг  40 гаруй иргэн, ААН 120 гаруй төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна. Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 500-600 гаруй хүн оролцож ойролцоогоор 5 сая төгрөгийн борлуулалт хийсэн дүнтэй байгаа ажээ.

Мөн сум орон нутгаас шалгарсан иргэд, аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн  худалдаанд оролцох эрхтэй болж байгаа юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ