Лего компани хамгийн том угсардаг тоглоомыг зах зээлд гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСТОКХОЛМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /TASS/. “Lego" компани "Despicable Me 4" хүүхэлдэйн киноны нээлтэд зориулан түүхэн дэх хамгийн том угсардаг тоглоомыг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Шинэ лего тоглоом нь хүүхэлдэйн киноны баатруудын нэг болох минион Тимийн дүрс байх бөгөөд түүнийг 102 213 ширхэг легогоор бүтээх ба 2.5 метр өндөр байх ажээ.
"Легоны угсрах заавар нь 8 947 хуудастай, түүнийг угсрахад жил гаруй хугацаа шаардагдана" гэж тоглоомыг зохионн бүтээгчид онцолжээ. Тоглоомын үнэ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд зах зээлд хэдийд нийлүүлэх талаар тус компани мэдээлэл өгсөнгүй.
"Despicable Me 4" хүүхэлдэйн кино энэ оны долдугаар сарын 3-нд нээлтээ хийх юм.
"Lego" компанийн өмнөх рекордуудын жагсаалтад дэлхийн газрын зураг (11 695 ширхэг легогоор бүтээдэг), Эйфелийн цамхгийн загвар (10 307 ш), Титаник хөлөг онгоцны загвар (9090 ш) багтдаг.