Ардчилсан нам Иргэдийн хяналт-Багийн засаглал” уриатай сонгуульд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-03 18:21:36

2016 оны Сумын ИТХ-ын ээлжит  сонгуульд Ховд аймгийн Ардчилсан нам "Иргэдийн хяналт-Багийн засаглал" уриатай оролцож, албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус намын сурталчилгааны нээлт дээр  аймгийн Ардчилсан намын дарга Б.Банзрагч Ардчилсан нам 2012-2016 онд аймаг, сум орон нутгаа хөгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж хичээн ажиллаж, нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтуудаа бүрэн хангаж, гадна дотны хөрөнгө оруулалтыг ихээр татаж, аймгийнхаа эдийн засгийн  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийн хурдыг эрчимжүүлэн ажиллахад иргэдийн маань санал санаачилга, та бүхний дэмжлэг их байсан”  онцлон хэллээ. 

Аймгийн Ардчилсан нам нийтдээ 371 нэр дэвшигчийг сонгогч түмэндээ илгээн сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийж амжилт хүслээ.

А.Бямбасүрэн 

 

Холбоотой мэдээ