СЭЛЭНГЭ: Өсвөрийн шатарчид Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 27 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчид
2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Өсвөрийн шатарчдын Сэлэнгэ аймгийн 2024 оны аварга шалгаруулах
тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Алтанбулаг суманд амжилттай
боллоо.
Энэ удаагийн тэмцээнд аймгийн
5 сумын 170 гаруй бяцхан тамирчин оролцож, оюун ухаанаа уралдуулсан байна.
Багийн нийт дүнгээр Ө.Бат-Очир багштай
"Таван хан” клуб тэргүүлж, А.Анхзаяа багштай
Зүүнхараагийн Хүүхдийн ордны баг, Г.Цоож багштай
"Хараагийн бэрс"
клуб удаалсан байна.
Тэмцээний насны ангилал бүрийн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2024 оны улсын аварга шалгаруулах Өсвөрийн шатарчдын тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа.
Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар, “Баян хан” шатрын холбоо, Алтанбулаг сумын Спорт цогцолборын хамт олон хамтран зохион байгуулж, Ц.Эрдэнэбат захиралтай "Гэрэгэ системс" ХХ ивээн тэтгэжээ.