ӨНӨӨДӨР: УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: “Буянт-Ухаа”-гийн 163 дугаар сургууль дээр Хан-Уул дүүргийн "Би монгол хүүхэд" ёс заншлын наадам болно.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл хийнэ.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд:“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлнэ.
12.00
цагт: ГХЯ-нд: ХНХЯ, УУХҮЯ Америкийн Хөдөлмөрийн яамтай
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр харилцан ойлголцлын санамж
бичиг зурна. Утас 8800-8781.
14.00 цагт: Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт: Цагдаагийн байгууллагаас шалгаж буй зарим онцлох гэмт хэргийн талаар мэдээлнэ.
14.00 цагт: Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут, бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүлнэ. Утас: 9411-5994.
14.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид иргэд, олон нийтэд зориулсан үнэт цаасны зах
зээлийн анхан шатны мэдлэг олгох 3 өдрийн сургалт уулзалт эхэлнэ.
-Монголын Үндэсний
олимпын хороо байгуулагдсаны 68 жилийн ой тохиож байна.
-“Алдар” спортын хороонд: Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.