ТӨВ: Хичээнгүй Амирлангуй гүнжийн аяганы ширээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-20 17:49:22

Зуунмод 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гүнжийн сүм болон Хичээнгүй Амарлингуй улсын гүнжтэй холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлийг өдгөө Төв аймгийн музейд хадгалж байна. Энэ удаагийн нийтлэлээрээ Гүнжийн аяганы ширээг онцолно.

 

Гүнжийн шүүгээ нь улаан чий будагтай, нүүрэн талдаа 4 шургуулгатай, шургуулга бүр гуулин бариултай, өндөр нь 35,5 см, урт нь 50,5 см, өргөн нь 38,5 см, 8460 гр жинтэй.

 

Дөрвөн шургуулганы гол хэсэгт дөрвөн хумстай луу ухаж сийлсэн алт шармал цэцгэн суурьтай цүү болон бариултай.

 

Дээд талдаа зургаан углуурганы нүхтэй, цулгуй улаан чий будагтай, эргэн тойрон галт шувуу, бадам цэцгэн хээг цоолборлон сийлбэрлэж алтаар будсан хашлагатай.

 

Хоёр хажуу болон ар талын улаан дэвсгэр дээр галт шувуу, бадам болон мандарваа цэцгийг уран сайхнаар зурж, шүүгээний хормойд эргэн тойрон бадам цэцэг цоолборлон сийлж алтадсан байна.

 

Энэхүү гоо сайхны шүүгээ нь дээрээ толь тогтоох суурьтай, доод талдаа оо энгэсэг хийх шургуулгатай. 

 

Эх сурвалж: Төв аймгийн музейн үзмэр эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн дэвтэр

З. Оюунбилэг (Ph.D), Ж. Наранчимэг нарын “Гүнжийн сүм” судалгааны ажлын ном

Хичээнгүй Амирлангуй Гүнжийн сүмийн дэлгэрэнгүй мэдээллийн талаар дараах нийтлэлээс унших боломжтой.

ТӨВ: Хичээнгүй Амарлингуй Гүнжийн сүм (montsame.mn) 

 

Холбоотой мэдээ