“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж мод үржүүлгийн газар байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-01-29 12:51:57

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Тэрбум модүндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгуулах, чадавхыг нь бэхжүүлж, ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлнэ.


Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /АОХАБ/-ын санхүүжилтээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймаг дахь Эрээний нуруунд 100 га талбайд, нийслэлд Дээндийн хөндий, Түргэний гол дагуу 20 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээж, иж бүрэн механикжсан тарьц суулгац бөөнөөр үржүүлэх, бойжуулах зориулалт бүхий мод үржүүлгийн газар байгуулна.



Төслийн анхдугаар удирдах хороо, төсөв батлах хурлын бэлтгэлийг төслийн нэгж, ЗГХА Ойн газраас бэлтгэж, АОХАБ-ын нарийн бичгийн газарт танилцууллаа. Үүнийг баталгаажуулснаар төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болох юм. Ойн газрын мэргэжилтнүүд төслийн талбайд байршил сонгон, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, төслийн суурь судалгаа хийжээ.


Төсөл хэрэгжүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжих, тарьц суулгацын нөөц, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэх, механикжуулах, ойжуулалтыг идэвхжүүлэх, үр дүнг сайжруулах ач холбогдолтойг БОАЖЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ