Чихрийн шижин өвчнийг анагаах эмчилгээний шинэ арга бүтээснээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-28 13:53:05

Өнөөдөр Шангри Ла зочид буудалд болсон  “Чихрийн шижин өвчнийг өөрөө анагаах боломжтой” сэдэвт хэвлэлийн хурлаар “Чи Ю Гутал буюу Өөрийгөө анагаах арга”-ын талаар танилцууллаа.

Монголын Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс зохион байгуулсан тус хуралд Монголын 5 эмнэлэгт чихрийн шижин өвчний эмнэл зүйн судалгаа хийсэн талаар танилцуулсан юм.

Өөрийгөө анагаах аргыг ашиглан 2015 оны 11 дүгээр сараас энэ оны 6 дугаар сар хүртэл Монголын Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв чихрийн шижинтэй 269 өвчтөнд 180 хоног клиникийн судалгаа явуулжээ. Судалгааны дүнд Өөрийгөө анагаах аргыг 30 хоног ашиглахад 57 хүний цусан дахь сахарын хэмжээ буурсан бол 180 хоногийн дараа 249 хүний цусан дахь сахар 5.96 ммоль/л хүртэл буурч хэвийн байдалд шилжсэн үр дүн үзүүлжээ. Үүнээс 237 хүн буюу 87 хувь нь огт эм, тариа хэрэглээгүй, өвчтөний арьс загатнах нь бүрэн эдгэрсэн байна. Мөн өөрийгөө эдгээх арга нь ашиглахад аюулгүй, тохиромжтой, ямар ч гаж нөлөөгүй аж.

"Өөрийгөө анагаах арга" төслийн гол бүтээгдэхүүн нь цусны эргэлт сайжруулах соронзон долгион бөгөөд энэхүү соронз агуулсан гутлыг чихрийн шижин өвчтэй иргэд тогтмол өмссөнөөр өвчнөөсөө салах боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Өөрийгөө эдгээх аргыг зохион бүтээгч БНХАУ-ын Чи Үй корпорацийн ТУЗ-ийн дарга Өлзий, “Энэ аргыг 1993 оноос эхэлж, зураг төсөл судалгааны үе шатанд орсон. Гутлын голд хүний хөлөөр биеийн био цахилгаан нөхөх цэгийн дагуу 6 энергийн хайрцаг тойруулж, 68 газрын ховор элемент бүхий соронзон илтэс хадсан. Энэ нь гутал дотор онцгой энергийн орон үүсгэнэ. Үүний тусламжтай хүний бие дэх цусны эргэлт хангалттай болж хүчилтөрөгчийн хангамж сайжирч, цусан дахь сахар, өөх тос, уургийн исэлдэл сайжирна. Чихрийн шижин, түүнээс үүдэлтэй зүрх судасны өвчин, зүрхний титэм, судасны өвчин, даралт ихдэх, бөөрний өвчин, глауком, захын мэдрэлийн системийн үрэвсэл, арьс их хэмжээгээр загатнах  зэрэг хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй өвчин эмгэг сайжран нөхөн сэргэж өөрийгөө эмчлэх болно” хэмээн тайлбарлав.

Дархан-Уул аймгийн иргэн,  73 настай, Л.Бээжинхүү хэлэхдээ, “Би тариа хийлгэж, эмнэлэгт хэвтэж үзээгүй. Гэтэл он гараад шинжилгээ өгөн, чихрийн шижин өвчтэй болохоо мэдсэн. Тэгээд Улаанбаатарт ирж АНУ-д үйлдвэрлэсэн, 200 мянган төгрөгийн үнэтэй өөрийгөө эдгээх энэ гутлыг өмссөнөөс хойш 2-3 сарын дараа сахаргүй болж, жин, цусны даралт, хаван буурсан. Мөн даралтны эм болон янз бүрийн эм тан уухаа больсон. Үүний зэрэгцээ цагаан гурил, сахар, төмс хэрэглэхээ больж, хоолны зөв дэглэм барьж байна" гэсэн юм.

 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ