Хятадын хамгийн эртний үржүүлэхийн хүрдийг Хубэй мужаас олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-25 17:19:21

УХАНЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /Xinhua/. Хятадууд 2300 жилийн өмнө үржүүлэхийн хүрдийг хэрэглэж байсныг археологийн хамгийн сүүлийн үеийн олдвор нотолсон байна.


Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн Жинжөү хотын булшнаас хулсан хуйлаас дээр бичсэн математикийн үржүүлэхийн хүрдийг олжээ.


МЭӨ IV зууны үе (МЭӨ 475-221 он) буюу Дайчин гүрнүүдийн үед хамаарах энэхүү үржүүлэхийн хүрд нь Хунань мужийн төв хэсгээс олдсон өөр нэг  ижил төстэй олдворын наснаас ойролцоогоор зуун жилийн өмнөх хүрд юм” гэж  малтлагын төслийн тэргүүлэх археологич Ян Кайонг хэллээ.


Эрдэмтэд хэт улаан туяаны сканнер ашиглан хулсан хуйлаас дээрх "долоон тавын гуч дээр нэмэх нь тав, долоон дөрвийн хорь дээр нэмэх нь найм, долоон гурвын хорь дээр нэмэх нь нэг" гэсэн үгсийг уншжээ.


Уг булшнаас математик, уран зохиол, мал аж ахуй болон эм зүйн салбарын талаарх 30 гаруй мянган ханз үсэг бүхий олон мянган хулсан хуйлаасны хэлтэрхийнүүдийг олсон аж.


Жианхан их сургуулийн түүхч Тан Жиннань хэлэхдээ, МЭӨ IV зууны үед Хятадын төрийн түшмэд бүтээгдхүүний үйлдвэрлэлийн тооцоолол болон өмч хөрөнгийн бүртгэлд үржүүлэхийн хүрдийг өргөн хэрэглэдэг байсан гэжээ.

Холбоотой мэдээ