Вэнжоугийн импортын үзэсгэлэнд Монгол Улс зөгийн бал, ноолууран бүтээгдэхүүнээ сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-12 15:11:36

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. БНХАУ-д болж буй олон улсын импортын үзэсгэлэнд манай улс зөгийн бал, ноолууран бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна.


Тодруулбал, Вэнжоугийн импортын V үзэсгэлэнд манай улсаас таван аж ахуйн нэгж Монгол Улсаас ноолууран бүтээгдэхүүн болон зөгийн балыг БНХАУ-ын зах зээлд гаргахаар таниулан сурталчилж байна.


Вэнжоугийн импортын V үзэсгэлэнг БНХАУ-ын Жөжиан мужийн Худалдааны газар, Вэнжоу хотын Ардын засгийн газар, тус хотын худалдааны товчоо, Оухай дүүргийн Ардын засгийн газар, Вэнжоу хотын тэнгисийн бүсийн удирдлагын хороо, Вэньжөү групп хамтран зохион байгуулж байна.


Вэнжоугийн олон улсын импортын V үзэсгэлэнг "Дэлхийг холбосон мянганы худалдааны боомт" уриан дор зохион байгуулж байгаа юм.


Үзэсгэлэнд Итали, Пакистан, Австрали, Сири, Чех, Беларусь, Уганда, Индонез, Тайланд, Шри-Ланк, Монгол, БНСУ, Казахстан, Тунис зэрэг 20 гаруй улсын төлөөлөгчид олон улсын худалдааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг хуваалцах, инноваци, технологи технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.

Холбоотой мэдээ