ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн Үндэсний форум-2023” болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.
Арванхоёрдугаар
сарын 8-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-12.30 цагт: МУИС-д: Дэлхийн хөрсний өдөрт: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” зөвлөлдөх уулзалт болно.
08.30-18.00 цагт: МУИС-ийн Багш,
оюутны хөгжлийн төвд: “Төр, ТББ-уудын түншлэл, хамтын ажиллагаа”
хэлэлцүүлэгтэй.
09.00 цагт: Төрийн ордонд: “Хүний эрхийн Үндэсний форум-2023”-ыг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЭҮК,
НҮБ, Европын Холбооны төлөөлөгчийн газар хамтран
зохион байгуулна. Форумд НҮБ-ын
Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори
Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.
10.00-12.00 цагт: “Norphei Art Gallery”-д: АТГ,
СЕХ, Нээлттэй
нийгэм форумоос “Төр, иргэний нийгэм хамтран
ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” хэлэлцүүлэг
зохион байгуулна. Энэ үеэр “Дата эрх чөлөө-сонгуулийн
хяналт” үзэсгэлэн гарна.
-ШУА-ийн хүрээлэнгийн II байранд: Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед” эрдэм шинжилгээний хуралтай.
10.00
цагт: МоАХ-ноос Ардчиллын 34 жилийн ойг угтан анхны цуглаан
болж байсан Улаанбаатар чуулгын үүдэнд мэдээлэл хийнэ. Утас: 9908-7235.
11.30-16.00 цагт: МҮЭ-ийн СТО-нд: Ардчилсан хүчний холбооны XXII чуулган болно.
11.00 цагт: Эрдмийн Их сургуульд: ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков Эрдмийн зөвлөлийн гишүүд, судлаач эрдэмтэд, Монголд сурж буй ОХУ-ын судлаач оюутнуудтай уулзана. Монгол-Оросын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбар дахь судалгаа, хамтын ажиллагааны талаар ярилцана.
11.00 цагт: Гаалийн ерөнхий газарт: АХБ-ны хөнгөлөлттэй санхүүжилтээр КАИС буюу гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн талаар мэдээлнэ. Утас: 9910-6505.
13.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Японы Засгийн
газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийг “Түгээмэл хөгжил төв”-ийг түшиглэн хэрэгжүүлэх төслийн нээлт болно.
14.00 цагт: Нийслэлийн СХД-ийн шүүхэд: Сэтгүүлч
Н.Өнөрцэцэгийн цагдан хориог шийдвэрлэх шүүх хурал болно.
15.00 цагт: Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд: “Хүний эрх-эрх чөлөө-үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
-“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд улс төрийн нам хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” сэдвээр улс төрийн намуудын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагуудын хэлэлцүүлэг болно.
-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого үргэлжилж байна.
-Спортын төв ордонд: Боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.