Увсын бөхчүүд хэсгийн 2 дахь хожлоо авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Алтан цомын тэмцээний хэсгийн шатанд оноолт таарсан Увс болон Орхон аймгийн багууд хэсгийн хоёр дахь барилдаанаа хийлээ.
Хоёр
аваргаар ахлуулсан “Увс нуур” галын бөхчүүд өмнөх тойрогт өрсөлдөгчөө 17:8-оор
ялсан бол Орхон аймгийн эсрэг энэ амжилтаа бататгаж хоёр дахь ялалтаа авлаа.
“Увс
нуур” галаас даян аварга Н.Батсуурь, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар 4 даваа
авч, аварга П.Бүрэнтөгс, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Л.Энхсаруул нар тус
бүр 3 даваа авч багаараа жигд амжилт үзүүлэн хэсгээс гарах нь тодорхой болж
байна.
Харин Орхон аймгийн багаас улсын начин Ө.Батзул 4 даваа авч, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Ч.Мөнхбат нар хоёр давааг нэмэрлэжээ. Өмнөх барилдаандаа Завхан аймагт ялагдаад байгаа Орхон аймгийн баг хэсгээс гарах магадлал тун бага болж байна.