ТӨВ: Гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-05 12:20:07

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг Лүн сумын төвөөс 15 км зайд орших айлаас яаралтай дуудлага хүлээн авсан байна. 


“Төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг малчин айлд очиход өвчтөн их хэмжээний цус алдаж, биеийн байдал маш хүнд, цочролд орсон байдалтай байсан. Эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, эхийн амийг аварлаа. Савны гадуурх жирэмслэлт байсан бөгөөд бага сартай байсан тул үр нь амьгүй болсон” гэв.


Энэхүү хагалгаанд Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, Эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, Мэс заслын сувилагч Ө.Ширнэн, Мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчерийн сувилагч М.Өнөцацрал нар хамтран ажилласан байна.


Холбоотой мэдээ