ХОВД: Ирэх оныг хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-04 18:15:04

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны явцад аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны зорилт, аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай илтгэл хэлэлцлээ.

Аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлэхдээ, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амьдралын чанар, шударга ёс, шинэ сэргэлтийн бодлого гэсэн гурван үндсэн зорилтыг чухалчилсан. Иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах, иргэдэд өрхийн хэрэгцээний газар олгох ажлыг эрчимжүүлсэн бөгөөд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласан” гэв.  

Дээрх ажлын тайлан, илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 90.7 хувьтай гэж дүгнэв.

Мөн  2024 оныг "Хүүхдэд ээлтэй-Хүний Хөгжлийн дэмжих жил" болгон зарлаж, цаашдын ажлаа төлөвлөхөөр болсон юм. 

 

Холбоотой мэдээ