ДУНДГОВЬ: “Өлзийт мандал” ӨЭМТ-ийн барилгын өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-30 17:47:33
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал” Өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа.


Тус барилгыг аймгийн ОНХС-ийн 960 626 000 төгрөгийн санхүүжилтээр  тус аймгийн "Мандал шилтгээн" ХХК барьж, зураг төслийг аймгийн ЗДТГ-ын захиалгаар "Зууны гүүр" ХХК зохиожээ.


Дундговь аймагт хэрэгжсэн Японы Хүүхдийг ивээх сангийн МАСАМ-2 (Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь) төслийн хүрээнд “Өлзийт мандал” ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бичил төслийг “Говийн хөгжил наран” ТББ хэрэгжүүлж, төслийн хүрээнд тус ӨЭМТ-өөр үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авснаар эмнэлгийн барилгын өрөө, тасалгааны хүртээмж стандартад хүрэхгүй байгааг тодорхойлон гаргасан байна.


Судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэдэд танилцуулж, ОНХС-д санал хүргүүлснээр дэмжигдэн ийнхүү хэрэгжжээ.


Төслийн баг болон төсөл хэрэгжүүлэгч оролцооны бүлгийн гишүүдийн зүгээс тус төслийн үр дүнг онцолж, орон нутгийн иргэдийн тулгамдсан асуудал ийнхүү шийдвэр гаргах түвшинд нөлөөлж хэрэгжсэн, иргэдийн оролцооны бодит жишээ болсныг онцолсон байна. Тус төвийн барилгын нээлтийн ажиллагааг 12 дугаар сарын 5-нд зохион байгуулах ажээ.






Холбоотой мэдээ