ОРХОН: Таримал ойн хэмжээг 36 га-аар нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-27 16:52:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарина.  


Энэ онд нийтийн эзэмшлийн талбайд 234 сая төгрөгөөр 4100 м.кв хуйлдаг зүлэг, 97,8 сая төгрөгөөр 7200 м.кв талбайд согоовор болон өлөнгө сортын үр тарьж зүлэгжүүлжээ.  


Мөн Дэнж баг, Тарлан толгойн энгэр суурьшлын бүсэд 17,5 га талбайг хашаажуулж, ойн төгөл, Хүрэнбулагийн аманд "Гэр бүлийн ойн төгөл", Жаргалант суманд 6,6 га талбайд газар тариалангийн ойн зурвас байгуулав.


Сархиа уул, Хангал голын дагуу Эрдэнэт хаалга орчим, Эрдэнэт голын эх газарт олон нийтийн оролцоотойгоор 12,66 га талбайд мод тарьж, таримал ойн хэмжээг 36,76 га-аар нэмэгдүүлж 92,76 га болжээ.


Жаргалант сумын Хонгор морьтын аманд 48 га, Баян-Өндөр уулын Цагаанчулуутын аманд 4 га талбайг мэргэжлийн байгууллагууд  ойжуулж, ойжуулсан талбай 114 га болов.


Өнгөрсөн онд  1,2 сая,  энэ  онд 1,8 сая  нийт 3,3 сая  мод тарьжээ. Орхон аймаг 84,4 мянган га газар нутагтайгаас ойн сан бүхий газар 21,9 хувийг эзэлж байна. Нийтийн ногоон байгууламж 35,5 га, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 15,1 хувь байгаа нь нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ улсын дунджаас 0,3 метрээр бага байна. 

 

Холбоотой мэдээ