ӨНӨӨДӨР: Үндэсний чанарын чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арваннэгдүгээр
сарын 7
/МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл
явдлын тойм:
09.00-17.30
цагт: ГХЯ-нд: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын
Үндэсний V форум болно.
09.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: Үндэсний чанарын чуулган “Стандарт ба хөгжил”
сэдвийн хүрээнд болно.
11.00 цагт: “Туушин” зочид буудалд: УИХ, Жендэрийн Үндэсний хорооноос Улс төрийн намын хуульд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг оруулж буй талаар улс төрийн намуудад танилцуулна.
“ЗМ”
сонины мэдээллийн төвд:
12.00 цагт: Үүрэн
телефоны компанитай холбоотой иргэний эрх
зөрчигдсөн гомдлын
талаар мэдээлнэ.
12.30 цагт: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг
дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр
алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан мэдээлэл хийнэ.
-“Бльюмон” төвд: уран
бүтээлч М.Алмаазын “Сэрсэн тал” үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 10 хүртэл
гарна.