Сүхбаатар аймгаас 1000 боодол өвс авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-21 13:42:54

Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын гаргасан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгаврын хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ сумын өвс тэжээлийхээ нөөцөд 1000 боодол өвсийг зэргэлдээх Сүхбаатар аймгаас татан төвлөрүүллээ.

Үүнээс гадна бүх төсөвт байгууллагууд 2 тонн өвс бэлтгэх даалгавартай бөгөөд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг төсвийн байгууллагууд шаардлагатай өвс тэжээлийг бэлтгэв.

Харин өвс бэлтгэх ажилд оролцоогүй байгууллагын албан хаагч бүрээс 15 мянган төгрөгийг хурааж байгаа юм.  

Сумын хэмжээний төсвийн байгууллагуудад шаардлагатай 340 гаруй тонн нүүрсийг татан авахаар Даланжаргалан сум дахь Алаг толгойн нүүрсний уурхайтай гэрээ хийжээ.

Х.Эрдэнэбулган         

Холбоотой мэдээ