“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын мэргэжилтнүүдийн ур чадварын уралдаанд Монгол Улс оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-10-30 16:48:15

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас дэвшүүлсэн “Бүс ба зам санаачилгын хүрээнд өрнөж буй бүтээн байгуулалтад оролцох олон орны мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлж, боловсон хүчний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавьжээ.

Учир нь “Бүс ба зам” нь хамгийн их хөрөнгө оруулалттай, эдийн засаг, худалдааны төсөл бөгөөд ялангуяа дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь чухал байгаа аж. Энэ үүднээс өнгөт металлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын олон улсын багуудын дундах анхдугаар тэмцээнийг БНХАУ-д зохион байгууллаа.


Энд Монгол, Пакистан, Замби, Гвиней, Перу, Конго улсуудын нийт 10 баг оролцон өрсөлдөв. Тодруулбал, Монгол Улсаас тус үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хамтарсан, дэд бүтэц, барилгын “Шинь Шинь” ХХК-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, ур чадвараа сорьж уралдааны гуравдугаар байрт оржээ.


Шинжлэх ухаан, практик хосолсон сургалт, тэмцээн Бээжингийн Аж үйлдвэрийн МСҮТ-д 10 хоног зохион байгуулсан эрчимжүүлсэн сургалтаар эхэлсэн байна. Мэргэжлийн боловсрол нь "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас сургалт, тэмцээн нь:

  • аюулгүй байдлыг хангах, онцгой байдлын үед авах арга хэмжээ,
  • байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх,
  • 5S менежмент зэрэг үйлдвэрлэлийн талбайн мэргэжлийн ур чадвар,
  • багаа удирдах менежментийн чадварыг хөгжүүлэх чиглэжээ. 
Холбоотой мэдээ