Хагас жилд 19 хүүхэд эрх нь зөрчигдсөн талаар гомдол ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-20 16:43:17

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд холбогдох байгууллагад хандаж, өөрөө өөрийгөө хамгаалуулах идэвх нэмэгджээ. 2016 оны хагас жилийн байдлаар л гэхэд эрх нь зөрчигдсөн 19 хүүхэд ХГБХХ-д хандсан байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 1000 орчим хүүхэд дотуур байранд амьдардаг. Тэднийг асран хамгаалж, халамжлах үүрэг бүхий 20 гаруй багш ажилчид байдаг. Гэтэл дотуур байрных нь хүүхэд гэмт хэрэг үйлдэх, холбогдох нөхцөл байдал үүсээд байхад түүнийг нь багш нар мэддэггүй, мэдсэн ч яаж туслахаа ойлгодоггүй. Учир нь энэ талын мэдлэг мэдээлэл дутмаг учраас тэр. Тиймээс Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөөрхөн зүрхний аян ТББ-тай хамтран Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн таслан зогсох вэ? гэдэг чиглэлээр аймгийн хэмжээний ЕБС-иудын нийгмийн ажилтан, менежер, бүх дотуур байрны багш нар гээд 45 хүний бүрэдэхүүнтэй  сургалтыг хоёр өдрийн хугацаатайгаар зохион байгууллаа.

Хүүхэд өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгаа эсэхийг дангаараа тодорхойлж гаргаж ирэх боломжгүй. Заавал эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш нар гээд насанд хүрсэн хүний дэмжлэгтэйгээр тодорхойлж гаргах боломжтой. үүний дараагаар яг ямар төрлийн эрх вэ гэдгийг тогтоогоод түүнд нь тохирсон дэмжлэг, туслалцааг үзүүлэх хэрэгтэй. Иймийн тулд дээр дурдсан хүмүүс хүүхдийн эрх хамгаалал болоод бусад заавар зөвлөгөө өгөх наад захын мэдлэгтэй байх хэрэгтэйг Хөөрхөн зүрхний төлөө ТББ-ын сэтгэл зүйч П. Энхчимэг хэллээ.

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс нь хүүхэд гэр бүлийн хамгаалал болон нөхөн сэргээх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага. Тиймээс гэр бүл болоод хүүхдийн эрх зөрчигдөж буйтай холбоотой аливаа асуудал үүслээ гэхэд  тус байгууллагад хандах эрхтэй. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл гэдэг ихэнхдээ далд хэлбэрээр явагддаг, хохирогчид нь түүнийгээ нуун дарагдуулах байдал их байдаг юм.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ