МУГТ Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Ханжөү-2022” Азийн XIX наадмын боксын төрөлд 63,5 кг-ын жинд хурд, хүч сорьж буй ДАШТ-ий мөнгөн медальт, Армийн аварга, Ази тивийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, "Жакарта-2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны боксчин Ертуган Жейнуллиновыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Ийнхүү ээлжит ялалтаа байгуулсан МУГТ Б.Чинзориг 10 дугаар сарын 03-нд мөнгөн медалийн төлөө өнгөрсөн оны тивийн аварга
Тайландын Бунжонг Синсиритэй тулалдана.
Б.Чинзоригийн хувьд сугалаа маш хүнд
таарсан бөгөөд жингийнхээ дэлхийд эрэмбэлэгддэг боксчидтой хүч үзэж байгаа юм.